Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/398 –  Гудамж зам талбайн засвар, арчлалтын ажлыг хэрэгжүүлэхэд хөрөнгө гаргах тухай

2023 оны 07 сарын 25-ны өдөр                           Дугаар А/398                            Улаанбаатар хот

 

  Гудамж зам талбайн засвар, арчлалтын ажлыг

хэрэгжүүлэхэд хөрөнгө гаргах тухай

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо гэр хорооллын гудамж зам талбайг зохист найрлагатай хайргаар засварлах ажлыг шуурхай хийж гүйцэтгэх, холбогдох стандарт, норм, дүрмийг мөрдөж ажиллахыг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.

2.Дээрх ажилд шаардагдах 144,859,180 (Нэг зуун дөчин дөрвөн сая найман зуун тавин есөн мянга нэг зуун наян мянган) төгрөгийг 2023 оны дүүргийн “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮ-т хуваарилсан авто замын засвар арчлалтыг ажлыг хэрэгжүүлэх батлагдсан төсвийн хөрөнгөөс холбогдох хууль, журамд нийцүүлэн гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

                               ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН