Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/427 – Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2023 оны 07 сарын 31-ны өдөр                        Дугаар А/427                          Улаанбаатар хот

 

Захирамжийн хавсралтад өөрчлөлт

оруулах тухай

 

                        Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.14, 62 дугаар зүйлийн 62.1.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх тариф тооцох аргачлал батлах тухай” 14 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурлын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/648 дугаар захирамжийн хавсралтаар 1 тн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх нэгж тариф 4, 5, 6, 7, 8, 23, 24 дүгээр хороодод 40,000 (дөчин мянга) төгрөг гэснийг 55,000 (тавин таван мянга) төгрөг, 9, 10, 12, 13, 14, 16, 21, 25 дугаар хороодод 35,000 (гучин таван мянга) төгрөг гэснийг 55,000 (тавин таван мянга) төгрөг болгон нэмэгдүүлж хавсралтыг шинэчлэн баталж, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/648 дугаар захирамжийн хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                               ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН