Монголын хүүхдийн зуны спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмын хонхтой бөмбөгийн дүүргийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн 116 дугаар сургууль, Монголын хонхтой бөмбөгийн холбоотой хамтран амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан 116 дугаар сургуулийн хамт олон болон биеийн тамирын багш Б.Халиунд харааны бэрхшээлтэй хүүхдийн спортын төрлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон шилдэг тамирчдыг бэлтгэн гаргаж байгаад талархаж “ТАЛАРХАЛ” гардууллаа.
Мөн Монголын хонхтой бөмбөгийн холбооноос дүүргийн тамирчдад “Хонхтой бөмбөг”-ийг бэлэглэж, спортыг дүүрэгт хөгжүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
Тэмцээнд амжилттай оролцож “Мөнгөн медаль”-ийн эзэд болсон дүүргийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид 2023 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах Хүүхдийн спортын наадмын улсын шигшээ тэмцээнд оролцох эрх авч байгаад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Нийгмийн, хөдөлмөр хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баярбат баяр хүргэж, спортын өндөр амжилт хүслээ.