Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГ ЦЭГ БЯМБА ГАРАГТ АЖИЛЛАНА

Их хотын завгүй иргэдэд зориулж Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйлчилгээний нэг цэг амралтын өдөр буюу бямба гараг бүр ажиллахаар боллоо. 2023 оны 9 дүгээр сарын 16-ний өдрөөс эхлэн дүүргийн Бүртгэлийн хэлтсийн “Буянт-Ухаа” нисэх буудал дахь Улсын бүртгэлийн нэг цэг долоо хоног бүрийн Бямба гарагт ажиллаж, Даваа гарагт амрахаар цагийн хуваарьтаа өөрчлөлт орууллаа. Иймд иргэд Та бүхэн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн зэрэг бүртгэлийн үйлчилгээг ажлын өдрүүдэд авч амжаагүй үедээ амралтын өдөр буюу Бямба гарагт дээрх цэгээс авах боломжтой болж байна. Цэгийн ажиллах өдөр: 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гарагийн өглөөний 08:00-17:00 цагийн хооронд ажиллана. /ДАВАА ГАРАГТ АМАРНА/ БАЙРШИЛ: ХУД-ийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа Нисэх онгоцын буудал “УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГ ЦЭГ”