Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№28/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№28/

 

2023 оны 09 дүгээр сарын 25                                                                                                                          Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

1 Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Бодлогын баримт бичиг болон хууль, тогтоол, шийдвэр, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, удаашраалтай байгаа ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч ажиллах. Ажлын 4 хоног
3 Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг,  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, улсын комисст хүлээлгэж өгөх ажлуудаа шуурхай зохион байгуулах. Ажлын 4 хоног
4 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Ажлын 4 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

5 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах. Ажлын 4 хоног
6 Санхүү төрийн сангийн хэлтэс, нийт байгууллага Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. Ажлын 4 хоног
7 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс Мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа агентлаг болон дүүргүүд төрийн хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног
8 Боловсролын хэлтэс, Цагдаагийн газар Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх,  хөдөлгөөний   аюулгүй   байдлыг  хангахад туслах  ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
9 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд Орон сууцны болон гэр хорооллын хог тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног
10 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэх. Үүнд /Тохижилт, ногоон байгууламж, барилга, байгууламж, авто замын засвар шинэчлэл/ Ажлын 4 хоног

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.09.29-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

 цахим хаягаар хүлээн авна.