Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Барилга байгууламжийн чанар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
“Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө хамтдаа” уриан дор ажил олгогчдын нэгдсэн уулзалт, зөвлөгөөнийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
“Хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө хамтдаа” уулзалт, зөвлөгөөнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 112 аж ахуй нэгж байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнууд оролцож, холбогдох албан тушаалтнууд зөвлөгөөнийг удирдан явууллаа.
“Барилга байгууламжийн чанар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй аяны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангаж ажиллахын зэрэгцээ барилгын салбарт хийгдэх төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг эрчимжүүлэх, барилгын талбайд ажиллаж байгаа ажилтнууд болон гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэндэд учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, зөвлөн туслах ажлыг түлхүү зохион байгуулах талаар санал нэгдэж, уулзалт зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөв.
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС