Хан-Уул
Тогтоол захирамж

Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх   дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай      

2023 оны 08 сарын 31-ний өдөр                      Дугаар А/476                         Улаанбаатар хот

Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх   дархлаажуулалтын арга хэмжээг

зохион байгуулах тухай

         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/981 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэх бог малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 2023 оны 09 дүгээр сарын 15-ны дотор бүрэн хамруулж ажиллахыг дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны Засаг дарга нарт, Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т тус тус  даалгасугай.

2.Бруцеллёз өвчний дархлаажуулалтад хамрагдах бог малын тоог нэгдүгээр, шаардагдах 2,366,100 (хоёр сая гурван зуун жаран зургаан мянга нэг зуу) төгрөгийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж,  Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч  (Б. Цэрэн)-д  үүрэг болгосугай.

    ЗАСАГ ДАРГА                                            Ж.АЛДАРЖАВХЛАН