Хан-Уул
Тогтоол захирамж

Хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явуулах тухай

2023 оны 09 сарын 04-ний өдөр                      Дугаар А/480                         Улаанбаатар хот

Хорооны Засаг дарга нарын

цэргийн бэлтгэл сургалт явуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт, Батлан хамгаалахын сайдын Нийслэлийн Засаг даргатай 2023 онд хамтран ажиллах гэрээний 1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (дэд хурандаа  Д.Баасанхүү)-т үүрэг болгосугай.

  2.Сургалтад хамрагдах бүрэлдэхүүний нэрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

  3.Цэргийн бэлтгэл сургалтад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын 2023 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.

  4.Сургалтад хамрагдаж байгаа бүрэлдэхүүний сахилга бат, идэвх оролцоонд хяналт тавих, сургалтын үеийн аюулгүйн арга хэмжээний зааварчилгааг танилцуулж, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллан, сургалтыг тогтоосон хугацаанд чанартай зохион байгуулж, үр дүнг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулахыг Цэргийн штабын дарга (дэд хурандаа  Д.Баасанхүү)-т үүрэг болгосугай.

 

      ЗАСАГ ДАРГА                                            Ж.АЛДАРЖАВХЛАН