Хан-Уул
Тогтоол захирамж

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл байгуулах тухай

2023 оны 09 сарын 11-ний өдөр                      Дугаар А/504                         Улаанбаатар хот

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах

орон тооны бус салбар зөвлөл байгуулах тухай

        Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Зөвлөлийн дүрэм болон тухайн жилд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл”-ийн дэд дарга (Н.Сарангуа)-д үүрэг болгосугай.

3.Энэ захирамж батлагдсантай холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/486 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

     ЗАСАГ ДАРГА                                            Ж.АЛДАРЖАВХЛАН