2023 оны 10 сарын 25-ний өдөр Дугаар А/603 Улаанбаатар хот
Мал, амьтны шүлхий өвчнөөс урьдчилан
сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг
зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/251 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1227 дугаар захирамж, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2023 оны А/89 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчинд мэдрэмтгий үхэр, гахайг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад бүрэн хамруулах ажлыг зохион байгуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.
2.Дархлаажуулалтад хамрагдах малын тоог нэгдүгээр хавсралтаар, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Дархлаажуулалтад шаардагдах 4,728,000 (дөрвөн сая долоон зуун хорин найман мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН