2023 оны 11 сарын 07-ний өдөр Дугаар А/625 Улаанбаатар хот
Хяналт шалгалт зохион байгуулах ажлын
хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, үйл ажиллагаанд шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
2.Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж танилцуулахыг ажлын хэсэгт даалгасугай.
3.Хяналт шалгалтад шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэнд)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН