2023 оны 11 сарын 27-ний өдөр Дугаар А/673 Улаанбаатар хот
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан
сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.5, 6.1.6, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 62 дугаар, 2022 оны 223 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Онцгой комиссын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/1030 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Гэр хорооллын иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилтын хүрээнд гэр хорооллын зорилтот бүлгийн угаар мэдрэгчгүй эрсдэлтэй айл өрхөд “Угаар мэдрэгч”-ийг олгох ажлыг зохион байгуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т даалгасугай.
2.Гэр хорооллын зорилтот бүлгийн 103 өрхөд олгох “Угаар мэдрэгч”-д шаардагдах нийт 5,665,000 төгрөг (таван сая зургаан зуун жаран таван мянга)-ийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус даалгасугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН