ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА
2022 оны 05 дугаар сарын 03
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “2023 онд санхүүжин хэрэгжих “2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт, засварын ажлын зураг төсөв (Нисэх алслагдсан бүс)”-ийн зураг төсөл, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул гүйцэтгэх зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:
Багц-1 Хатуу хучилттай авто зам, гүүрийн зураг, төсөв (ХУД, 16, 25 дугаар хороо)
- “МОНГОЛИАН НЭЙШНЛ ХАЙВЭЙ” ХХК
- “ГЕО УРБАН КОНСАЛТИНГ” ХХК
- “ЭМ АЙ ЭЛ” ХХК
Багц-2 Нийтийн эзэмшлийн гадна зам талбай, тохижилтын ажлын зураг, төсөв (ХУД, 12, 13, 21 дүгээр хороо)
- “МОНГОЛИАН НЭЙШНЛ ХАЙВЭЙ” ХХК
- “ГЕО УРБАН КОНСАЛТИНГ” ХХК
- “ММ АРХИТЕТУР” ХХК
- “АРКОСИС” ХХК
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон хосолмол үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:
Бүлэг 1 – Урилга
Бүлэг 2 – Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн
хүснэгтийн хамт)
Бүлэг 3 – Техникийн санал – жишиг маягт
Бүлэг 4 – Санхүүгийн санал – жишиг маягт
Бүлэг 5 – Ажлын даалгавар
Бүлэг 6 – Гэрээний жишиг маягт
Бүлэг 7 – Тендерийн баталгаа
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн үнэ болох 50,000 (тавин мянга) төгрөгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.
Тендерийн Багц-1 500,000 (таван зуун мянга), Багц-2 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Хүчинтэй байх хугацаа: Тендерийн хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийг дуустал хүчинтэй байна.
Тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө ирүүлэх бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба утас: 70009011
www.tender.gov.mn , www.khanuul.mn , www.khanuul.procurement.gov.mn