МэдээлэлЗам талбайн тохижилтын ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу явагдаж байна. /2024.04.29/ 2024-04-292024-04-30 Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамж, зам талбайн засвар шинэчлэлийн ажил үе шаттай явагдаж байна. Тухайлбал үерийн улмаас гуу жалга үүсэж, авто машин болон явган зорчигчид явахад хүндрэлтэй гудамж, талбайн замыг дүүргийн Зам засвар арчлалт хариуцсан байгууллага төлөвлөгөөт хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна. Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн дүүргийн 4 дүгээр хорооны гэр хорооллын зам талбайн эвдэрсэн замыг зохист найрлага бүхий хайргаар тэгшилж,засварлах ажлаар үргэлжилж байна.