Хан-Уул
Мэдээлэл

“Хотоо угаая” бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдан

✅🌱✨“Хоггүй Хан-уул 2024 аян”-ны хүрээнд “Хотоо угаая” бүх нийтийн их цэвэрлэгээг 5 дугаар сарын 13-ны өдрийн 10:00-13:00 цагт дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдана.
✅🌱✨Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож нэгдсэн удирдамжийн дагуу эзэмшил болон нийтийн эдэлбэр газрын 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тоглоомын талбай, сандал, сүүдрэвч, хаяг хаягийн байгууламж, хашаа хайс, замын тэмдэг тэмдэглэгээг угааж цэвэрлэн өнгө үзэмжийг сайжруулах, засаж сайжруулж, орчны аюулгүй байдлыг ханган их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.✨🧹