Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/400 Хариу арга хэмжээ авах тухай

2023 оны 06 сарын 27-ны өдөр                       Дугаар А/401                          Улаанбаатар хот

Хариу арга хэмжээ авах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай”  А/747 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Үер, усны аюулын үед үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүн, штабын бүрэлдэхүүн, эрсдэлтэй бүсээс нүүн шилжсэн иргэд, түр хорогдох байранд байршуулсан иргэдийн хоол, хүнс, хувцас хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж тээврийн хэрэгсэлийн шатах, тослох материал, сэлбэг хэрэгсэл, элс, хайрга, лаг шавар цэвэрлэгээ, далан шуудуу сэргээн засах болон бусад материалыг гамшгийн үед хамтран ажиллах гэрээт байгууллага болон бусад байгууллагаас, нийтийн эзэмшилийн зам талбайн ариутгалыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж тооцоог гүйцэтгэлээр Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т, Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

2.Дүүргийн үер усны ослын үед шуурхай арга хэмжээ авч байгууллагын эзэмшил болон эргэн тойрны хариуцсан газрын лаг шаврыг цэвэрлэх, суваг шуудууг чөлөөлөх, ариутгалыг хийж гүйцэтгэхийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болон бусад байгууллага хуулийн этгээдүүдэд үүрэг болгон хэрэгжилтийг хангуулан ажиллахыг “Шуурхай штаб”-ын дарга (Б.Цэрэн)-т, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга (Г.Туяацэцэг)-т,  хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшинд)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН