Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/405 Газар зүйн нэрийн тодруулалтын ажлын хөрөнгө гаргах тухай

2024 оны 07 сарын 01-ний өдөр                      Дугаар А/405                          Улаанбаатар хот

Газар зүйн нэрийн тодруулалтын

ажлын хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга болон дүүргийн Засаг даргын хамтран баталсан АД/2024-41 тоот ажлын даалгаврын хүрээнд Хан-Уул дүүргийн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хуульд нийцүүлэн зохион байгуулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд үүрэг болгосугай.

2.Дээрх ажлыг зохион байгуулахад шаардагдах 19,500,000 (арван есөн сая таван зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгийн зардлаас холбогдох хууль, журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

З.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Менежер (Б.Цэрэн)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН