2024 оны 07 сарын 04-ний өдөр Дугаар А/412 Улаанбаатар хот
Захирамжийн хавсралтад өөрчлөлт
оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 50 дугаар зүйлийн 50.1.2, 50.3 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих “Нийтийн зориулалттай орон сууцны фасад засварын ажил, Нийтийн зориулалттай орон сууцны лифт засварын ажил, Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан засварын ажил” төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/258 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны дарга “Засаг даргын орлогч Б.Цэрэн” гэснийг “Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Л.Отгонбаяр” гэж өөрчлөн баталсугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН