2024 оны 07 сарын 17-ны өдөр Дугаар А/442 Улаанбаатар хот
Захирамжийн холбогдох заалтад
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2024 онд санхүүжин хэрэгжих “Баруун сонсголонгийн гудамжнаас Буянт-Ухаа 23 дугаар гудамж дагуу Центр хүртэлх авто зам (9 дүгээр хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/48 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад “Үнэлгээний хорооны дарга Засаг даргын, Тамгын газрын Хэвлэл мэдээллийн тасгийн дарга Ч.Бат-Оргил” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд” мөн Үнэлгээний хорооны гишүүн Худалдан авах ажиллагааны албаны Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Маргад-Эрдэнэ, иргэн Г.Сарнайцэцэг, ТББ-ын төлөөлөл Д.Энхтуяа гэснийг Засаг даргын, Тамгын газрын Ерөнхий нягтлан бодогч А.Азжаргал, ТББ-ын Ч.Нямдаваа, иргэн С.Батсүх гэж өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН