2024 оны 07 сарын 17-ны өдөр Дугаар А/437 Улаанбаатар хот
Нисэхийн уулзварыг олон түвшинт уулзвар
болгох ажлын гэрэлтүүлгийн ажлын
гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд
үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 50 дугаар зүйлийн 50.1.2, 50.3 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2024 онд санхүүжин хэрэгжих “Нисэхийн уулзварыг олон түвшинт уулзвар болгох ажлын гэрэлтүүлгийн ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Л.Саруултуяа)-нд үүрэг болгосугай.
3.Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2024 оны дүүргийн төсвийн хөрөнгөөс гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН