2024 оны 07 сарын 19-ний өдөр Дугаар А/452 Улаанбаатар хот
Тамхи худалдах зөвшөөрлийг сунгах,
шинээр олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 11.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Худалдааны газрын стандарт шаардлагыг хангасан, тамхи худалдах зөвшөөрлийг сунгах 1 иргэн, 5 аж ахуйн нэгжийн жагсаалтыг нэгдүгээр, зөвшөөрлийг шинээр олгох 7 аж ахуй нэгжийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Ажлын хэсгийн дарга (Ц.Эрдэнэбаатар)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН