Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/458 Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хөрөнгө гаргах тухай

2024 оны 07 сарын 25-ны өдөр                       Дугаар А/458                        Улаанбаатар хот

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын

хүрээнд хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, “Дүүргийн 2023 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тус дүүргийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 2 дугаар хорооны 28, 29, 30, 17, 21 дүгээр байрнуудын халуун усны шугам өргөтгөх ажлыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгч үйлчлэх төв-10”-аар хийж гүйцэтгүүлэн гэрээ байгуулан ажиллахыг дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.

2.Шаардагдах зардлыг өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Менежер   (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                   Б.ЦЭРЭН