Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/468  Захирамжийн холбогдох заалтад  өөрчлөлт оруулах тухай

2024 оны 08 сарын 15-ны өдөр                       Дугаар А/468                        Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

 өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2024 онд санхүүжин хэрэгжих Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай компьютер худалдан авах төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/262 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад  “Үнэлгээний хорооны дарга Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Саруултуяа” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд” гэж  өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                                    Б.ЦЭРЭН