Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/449 Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг хариуцуулах тухай

2024 оны 07 сарын 18-ны өдөр                       Дугаар А/449                        Улаанбаатар хот

Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн

зам талбайн цэвэрлэгээг хариуцуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 25.1.14, 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хог хаягдлын тухай хуулийн 9.4.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 32/03 дугаар тогтоолоор баталсан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журам”-ын 2.4.1, 2.4.12 дахь заалт, 2024 оны “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 05 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Чиг үүрэг шилжүүлэх тухай” А/1461 дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “2024 оны орон нутгийн төсвийг батлах тухай” 2023 оны 26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад хариуцуулах байршил, нэг сарын давтамж, хуваарийг хавсралтаар баталсугай.

2.Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, халтиргаа гулгааг арилгах ажлыг батлагдсан хуваарь, давтамжийн дагуу чанартай гүйцэтгэж, гүйцэтгэлийг сар бүр тайлагнаж ажиллахыг Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ), “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан), “Хан-Эко тээвэр” ААТҮГ (Н.Наранцацрал), “Эко хотын тээвэр” ААТҮГ (Ц.Чинзоригт), “Хан-Уул зам засвар, арчлалт ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ)-т, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг), хороодын Засаг дарга нар, “Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон холбоо” ТББ (Б.Жаргал)-д тус тус үүрэг болгосугай.

3.2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс  “Хан-Уул зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын хариуцаж байгаа зам талбайг “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-т хариуцуулж, хяналт тавьж  ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

4.Зам талбайн цэвэрлэгээнд шаардагдах зардлыг нийслэл, дүүргийн хот нийтийн тохижилт үйлчилгээний зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэх, 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх замын гүйцэтгэлийг захирамжийн хавсралтад заасны дагуу нөхөж олгохыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

6.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны А/229 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                                    Б.ЦЭРЭН