Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/473 Ажлын хэсэг байгуулах тухай

2024 оны 08 сарын 07-ны өдөр                       Дугаар А/473                        Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах, орчны тохижилтын ажил (12, 14 дүгээр хороо)” төсөл, арга хэмжээний газрын байршлыг судалж, санал, дүгнэлт танилцуулах, нөхөн олговортойгоор газар чөлөөлөх ажил зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2.Ажлын хэсгийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, санал, дүгнэлт, нөхөн олговрын хэмжээг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг (Л.Отгонбаяр)-т үүрэг болгосугай.

3.Газар чөлөөлөх, нөхөн олговрын зардлыг Газар чөлөөлөлтийн зардлаас   санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                    Б.ЦЭРЭН