Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/485     Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2024 оны 08 сарын 14-ний өдөр                      Дугаар А/485                       Улаанбаатар хот

Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөлийн

бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10-р хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Иргэдээ сонсъё” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, “Бүтээгч Хан-Уулчууд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, “Эко ногоон дүүрэг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг гуравдугаар, “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр, “Архигүй орчин” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тавдугаар, “Хорооны хөгжил” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг зургаадугаар, “Эрүүл дүүрэг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг долоодугаар, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг наймдугаар, “Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг есдүгээр, “Багш” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг аравдугаар, “Ахмадаа дээдэлье” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг арваннэгдүгээр, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг арванхоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийг удирдлага зохион байгуулалтаар ханган, хэрэгжилт, үр дүнг хагас бүтэн жилээр дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2024 оны А/148, А/383 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                                    Б.ЦЭРЭН