2024 оны 08 сарын 14-ний өдөр Дугаар А/489 Улаанбаатар хот
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн шарилж,
зэрлэгийг цэвэрлэх ажилд хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.5.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хорооны нийтийн эзэмшлийн гудамж, талбайн шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэж, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар (З.Буянт), 4, 5, 6, 7, 8 дугаар хороодын Засаг дарга нарт, цэвэрлэгээнээс гарсан шарилж, хог хаягдлыг шуурхай ачиж, тээвэрлэхийг “Хан-Эко тээвэр” ОНӨААТҮГ (Д.Гансүх)-т тус тус үүрэг болгосугай.
2.Шарилж цэвэрлэгээнд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН