Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/490  Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

2024 оны 08 сарын 15-ны өдөр                       Дугаар А/490                       Улаанбаатар хот

Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг

шинэчлэн байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4.12, 4.14, Сангийн сайдын 2019 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Дотоод аудитын хорооны дүрэм”-ийн 1.3, 2.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай  Үүнд:

Дарга :            Б.Цэрэн                     Дүүргийн Засаг дарга

Гишүүд:          А.Амартүвшин           Засаг даргын орлогч

З.Буянт                       Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг  түр орлон гүйцэтгэгч

Ц.Эрдэнэбаатар       Дүүргийн менежер

М.Цогзолмаа             Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

                        О.Одгэрэл                 Дотоод аудитын албаны дарга

            2.Дотоод аудитын хорооны нарийн бичгийн даргаар тус албаны ахлах дотоод аудитор Ү.Шинэтөрийг томилсугай.

            3.Үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөн ажиллаж, аудитын тайланг хорооны хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулж биелэлтэд улирал бүр хяналт тавьж ажиллахыг дүүргийн Дотоод аудитын алба (О.Одгэрэл)-нд даалгасугай.

4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2023 оны 3 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                                   Б.ЦЭРЭН