Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/492  Үерийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулах тухай

2024 оны 08 сарын 20-ны өдөр                       Дугаар А/492                       Улаанбаатар хот

Үерийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох

ажиллагааг зохион байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Онцгой комиссын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2024 оны 08 дугаар 16-ны өдрийн 508/04 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Улаанбаатар хотын хэмжээнд 2024 оны 6, 7, 8 дугаар саруудад үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 13 дугаар хорооны 2б хэсгийн гудамж талбайд хөрсний суулт өгч, иргэд аюулгүй зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох хууль тогтоомжийн хүрээнд технологийн дагуу засварлах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т, ажлын явц гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг 13 дугаар хорооны Засаг дарга (А.Одбаяр)-д тус тус үүрэг болгосугай.

2.Дээрх ажилд шаардагдах зардлыг байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                                   Б.ЦЭРЭН