Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/523     Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох тухай

2024 оны 08 сарын 28-ны өдөр                       Дугаар А/523                      Улаанбаатар хот

Спиртийн өндөр болон сул агууламжтай

согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх

тусгай зөвшөөрөл олгох тухай

                Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйл, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйл, 16 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2.1, 35.2.2, 35.2.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаар шинэчлэн тогтоох тухай” А/847 дугаар захирамж,  Нийслэлийн Засаг даргын “Эрх шилжүүлэх тухай” 2024 оны А/219 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Худалдааны газрын стандарт шаардлагыг хангаж спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгох 12 аж ахуйн нэгжийн жагсаалтыг нэгдүгээр, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын стандартын шаардлагыг хангаж спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох 6 аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс (Г.Сүрэнтамжид)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                             Б.ЦЭРЭН