Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/533        Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

2024 оны 08 сарын 30-ны өдөр                       Дугаар А/533                       Улаанбаатар хот

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Түмэн шувуут” ХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 110,160 ширхэг үржлийн өндгийг 13 дугаар хороо Туул тосгонд байрлах инкубаторын цехэд хүлээн авах гэж байгаатай холбогдуулан тус цехэд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.

2.Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, лабораторийн шинжилгээ, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Түмэн шувуут” ХК (Ж.Болд)-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (Б.Сувд-Эрдэнэ)-т тус тус  үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, 13 дугаар хорооны Засаг дарга бөгөөд Туул тосгоны захирагч (А.Одбаяр)-д тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                             Б.ЦЭРЭН