Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/546 Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай

2024 оны 09 сарын 06-ны өдөр                       Дугаар А/546                       Улаанбаатар хот

Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх

дархлаажуулалтын арга хэмжээг

зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6 дахь хэсэг, Сангийн  сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны А/276 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/950 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулж, төл малыг бүрэн хамруулахыг 12,13,14 дүгээр хорооны Засаг дарга нарт, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, Мал эмнэлгийн тасаг (Б.Сувд-Эрдэнэ)-т тус тус  даалгасугай.

2.Бруцеллёз өвчний дархлаажуулалтад хамрагдах малын тоог нэгдүгээр, шаардагдах 1,999,235 (нэг сая есөн зуун ерэн есөн мянга хоёр зуун гучин тав) төгрөгийг  хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (З.Буянт)-д, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг дүүргийн Менежер  (Ц.Эрдэнэбаатар)-т  үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН