2024 оны 09 сарын 06-ны өдөр Дугаар А/548 Улаанбаатар хот
Газрын зөрчил арилгах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Яармагийн 9 дүгээр гудамжны нийтийн эзэмшлийн талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй баригдсан, хуучин худгийн барилгыг буулгаж, албадан чөлөөлөх арга хэмжээ авч ажиллахыг Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд, тус үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т тус тус даалгасугай.
2.Дээрх ажилд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН