2024 оны 01 сарын 25-ны өдөр Дугаар А/54 Улаанбаатар хот
Гудамжны камерын арчилгаа, засвар
үйлчилгээний ажилд Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт Дүүргийн иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн нутаг дэсвгэрт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан бүх төрлийн камерын ашиглалт, засвар үйлчилгээг “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-т хариуцуулж, гэрээ байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.
2.Гэрээний дагуу камерын арчлалт, хамгаалалт, засвар үйлчилгээний ажлыг шуурхай, чанартай зохион байгуулж, засварын ажлын төлөвлөгөө, үе шатны хуваарийн дагуу ажлын үр дүнг сар тутамд тайлагнаж ажиллахыг “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ (Б.Мөнх-Эрдэнэ)-д даалгасугай.
3.Камерын засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг Гудамжны камерын арчилгаа, засвар үйлчилгээний зардлаас олгохыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН