2024 оны 03 сарын 15-ны өдөр Дугаар А/123 Улаанбаатар хот
Урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл
хүргэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,20.2, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт,Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Цаг агаар дулаарч дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин, шар усны үер, ахуйн гал түймэр болон үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэдээ, мэдээлэл зөвлөгөөг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэх ажлыг зохион байгуулсугай.
2.Дээрхи урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
3.Холбогдох зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН