Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/201                Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай

2024 оны 04 сарын 15-ны өдөр                       Дугаар А/201                         Улаанбаатар хот

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх

зарим арга хэмжээний тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа газрын гадна болон дотор орчинд “Теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага” MNS 6423:2019 стандартыг хангасан орчноо бүрэн хянах боломжтой камер суурилуулах, стандартад нийцсэн камерыг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасны дагуу цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох ажлыг зохион байгуулахыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, иргэн, аж ахуй нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын удирдлагуудад үүрэг болгосугай.

2.Хууль, тогтоомж, захирамжийн хэрэгжилтийг хангаж, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, гудамж, талбай, барилга байгууламжийн орчинд байршуулсан дүрс бичлэгийн техникийн ашиглалт, хамгаалалтын зааварчилгаа өгч мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хамтран ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т даалгасугай.

3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д, үр дүнг хагас, бүтэн жилээр тооцож Засаг даргын Зөвлөлд танилцуулахыг дүүргийн Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж. АЛДАРЖАВХЛАН