2024 оны 04 сарын 16-ны өдөр Дугаар А/205 Улаанбаатар хот
Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний
ажлын явцад тулгамдаж буй асуудлыг тухай бүрд нь
шийдвэрлэж ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн 3 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажлын хүрээнд техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах, ажлын явцад тулгамдаж буй асуудлыг тухай бүр шийдвэрлэж, хяналт тавин ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ажлын хэсгийн
дарга: Б.Цэрэн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч
Гишүүд: Ц.Эрдэнэбаатар Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болон
хороодын үйл ажиллагаа хариуцсан
орон тооны бус зөвлөх
Нарийн бичгийн
дарга: Л.Отгонбаяр Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын
хэлтсийн дарга
2.Ажлын хэсгийн гишүүдийн уялдаа холбоог хангаж, ажлыг шуурхай зохион байгуулан, үн дүнг тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж. АЛДАРЖАВХЛАН