Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/225             Хорогдсон мал, амьтны сэг, зэмийг   цуглуулж, устгах, ачиж тээвэрлэх ажлын  хэсэг байгуулах тухай

2024 оны 04 сарын 25-ны өдөр                       Дугаар А/225                         Улаанбаатар хот

Хорогдсон мал, амьтны сэг, зэмийг

  цуглуулж, устгах, ачиж тээвэрлэх ажлын

 хэсэг байгуулах тухай

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын  2024 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/419 дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн онцгой комиссын 2024 оны 02 дугаар хурлын тэмдэглэлийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч, мал ихээр хорогдон үхсэн малын сэг зэм ихээр үүсэж, мал, амьтны халдварт, гоц халдварт өвчин дамжин тархах эрсдэл гарч байгаатай холбогдуулан сэг зэмийг цуглуулж устгах, орчны ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Хорогдсон мал, амьтны сэг, зэмийг цуглуулж, устгах, ачиж тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т, мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийг үр дүнтэй зохион байгуулахыг Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т тус тус үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, явц, дүн мэдээг тухай бүр тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж. АЛДАРЖАВХЛАН