Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн туслах замуудад эгнээ тусгаарлагч байрлуулах ажил хэрэгжиж байна.

Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ замын зорчих хэсэгт тээврийн хэрэгслээ зогсоож түгжрэл үүсгэж буй асуудлыг шийдвэрлэх, туслах замуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул зам засвар, арчлалт ОНӨААТҮГ туслах замуудад эгнээ тусгаарлагч байрлуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар:

– ХУД, 3 дугаар хороо, Гэрэлт өргөө хотхоны туслах зам

– ХУД, 3 дугаар хороо, 20, 49 дүгээр байр орчмын туслах зам

– ХУД, 11 дүгээр хороо, Гранд мед эмнэлгийн туслах зам

– ХУД, 11 дүгээр хороо, Энхжин хотхоны туслах зам

– ХУД, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнөөс Юнитра дэлгүүр хүртэл туслах зам

– ХУД, 20 дугаар хороо, Хөрш заан, Цэлмэг хотхоны туслах зам

– ХУД, 24 дүгээр хороо, Туул ривер хотхоны (Фермерүүд худалдааны төв) туслах зам

– ХУД, 24-р хороо, Ханбогд хотхоны туслах зам

– ХУД, 24-р хороо, Богд вилла, Беллмонте хотхоны туслах зам

– ХУД, 24-р хороо, Хүннү вилла хотхоны туслах зам

– ХУД, 24-р хороо, Гурван тамир сургуулийн урд туслах зам