Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарвын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 30 дахь удаагийн уралдаан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.
Тус уралдаанд Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 19 сургуулийн 1,100 гаруй сурагч оролцон авьяас, ур чадвараараа өрсөлдлөө.
Тэргүүн байр- Шинэ Монгол Харумафүжи сургууль
Дэд байр-Канад сургууль
Гутгаар байр- Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургууль
Тусгай байр-Монгол билиг оюун сургууль
Шилдэг удирдаач багшаар Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн багш О.Дорждэрэм тус тус шалгарлаа.
Уралдаанд оролцсон багш, сурагч, баг хамт олонд талархал илэрхийлж, дараагийн шатны уралаанд нь амжилт хүсье.