Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Эрчим хүчний ачаалалтай холбоотойгоор цахилгаан тасарсан үед шугам хоолой хөлдөх, хагарах, халих эрсдэлүүд үүсч болзошгүй тул хариуцсан чиг үүргийн байгууллагууд яаралтай хариу арга хэмжээ авч, хамтран ажиллах Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хороод, бусад чиг үүргийн байгууллагууд XII/25
2 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах. Цагдаагийн газар XII/25
3 Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Онцгой байдлын хэлтэс XII/25
4 Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх. Татварын хэлтэс XII/25
5 Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах. Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг XII/25

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.12.25-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.