Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

БАГА СУРГУУЛЬ БОЛОН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО

     
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.
Тус хороон дахь сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зорилготой  энэхүү бүтээн байгуулалт нь бүлгийн өрөө, багш нарын өрөө, спорт заал, эмчийн өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Зоорьгүй 2 давхар тус барилгыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр ”Хөхий Хан ХХК” гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.