2025 оны 01 сарын 13-ны өдөр Дугаар А/18 Улаанбаатар хот
Хязгаарлалтын дэглэмийн хугацааг
сунгах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1, 18 дугаар зүйлийн 18.4 дэх заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А/34 дүгээр тушаал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/47 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Таван толгой 1-4 тоотод оршин суугч иргэн Н.Баттөмөр, Таван толгой 1-15 тоотод оршин суугч О.Мягмар, 13 дугаар хорооны Туулын 5-30 тоотод оршин суугч иргэн Г.Жамбалжамц, 14 дүгээр хорооны Гавжийн шанд 1-52 тоотод оршин суугч иргэн Б.Батбаяр нарын хээлтэгч үнээнээс Нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторийн 24-2749, 24-2750, 24-2751, 24-2372 дугаартай шинжилгээний дүнгээр бруцеллёз өвчний эсрэгбием илэрсэн тул Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргийн Мал эмнэлгийн тасгийн саналыг үндэслэн дээрх хот айл тус бүрд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд “Хязгаарлалтын дэглэм” тогтоосугай.
2.Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд зохион байгуулалтын арга хэмжээ авч, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хангуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, Мал эмнэлгийн тасаг (Б.Сувд-Эрдэнэ)-т, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т тус тус үүрэг болгосугай.
3.Хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд эмнэл зүйн үзлэг, шинжилгээ, ариутгал халдваргүйтгэл хийх, эрсдэлтэй мал, амьтны судалгааг гаргаж, хэрэгцээлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Гүн тэрэм“ ХХК (Н.Энхбаатар), “ТҮДА” ХХК (П.Туяа), “Ганган буга” ХХК (Ч.Оюун)-д, малчин, мал бүхий иргэдэд бруцеллёз өвчний талаарх анхааруулга, зөвлөмж өгч ажиллахыг мал бүхий 12, 13, 14 дүгээр хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.
4.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН