2025 оны 01 сарын 10-ны өдөр Дугаар А/17 Улаанбаатар хот
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах
тухай хуулийн хүрээнд иргэн, хуулийн
этгээдэд гэрчилгээ олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын “Чиг үүрэг шилжүүлэх тухай” 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/87 дугаар захирамж, Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргатай 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 01/101 дугаар “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, иргэдэд гэрчилгээ олгох жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг ажлын хэсгийн дарга, Засаг даргын орлогч (Ч.Базарзаяа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН