2025 оны 01 сарын 02-ны өдөр Дугаар А/10 Улаанбаатар хот
Хоггүй Хан-Уул 2025 аян зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.5 дахь заалт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй Хан-Уул 2025” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, аяны хүрээнд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны 50 метр хүртэлх талбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж, үр дүнг тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг (Г.Туяацэцэг)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Бүх нийтийн их цэвэрлэгээнд тогтмол, идэвхтэй оролцохыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, cууц өмчлөгчдийн холбоодын удирдлагуудад даалгасугай.
4.Аяны үргэлжлэх хугацаанд гэр болон орон сууцны хороолол, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлыг хуваарийн дагуу цуглуулж, тээвэрлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд хуримтлагдсан үүсмэл хогийн цэгийг бүрэн устгахад анхаарч ажиллах, ангилсан хог хаягдлыг тээвэрлэн дахивар авах цэгт хүргэх ажлыг төлөвлөн зохион байгуулж ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан)-т, “Хан-Эко тээвэр” ААТҮГ (Ц.Чинзоригт)-т, “Эко хотын тээвэр” ААТҮГ (Э.Эрдэнэчимэг)-т тус тус үүрэг болгосугай.
5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, үр дүнг сар бүр Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН