2025 оны 01 сарын 02-ны өдөр Дугаар А/01 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн өмч хамгаалах байнгын
зөвлөл байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31, 78 дугаар зүйлийн 78.2 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын 2.1.1, 2.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хан-Уул дүүргийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн дарга: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Нарийн бичиг: Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
Гишүүд: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга
Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан
бодогч
2.Зөвлөлийн үйл ажиллагааг хууль, журмын хүрээнд зохион байгуулж, хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч ажиллахыг Зөвлөлийн дарга Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН