Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2025 ОНЫ 02 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№03/

2025 оны 02 дугаар сарын 04                                                                                                                                   Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгавар Хугацаа
СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
1. Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, Биеийн тамир, спортын хороо Нийслэлийн хэмжээнд соён гэгээрүүлэх чиглэлээр урлаг, соёлын арга хэмжээ,  спортын тэмцээн уралдаан, наадам зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах, олон нийтийн телевизээр нэвтрүүлэг бэлтгэж, иргэд олон нийтэд хүргэх. Ажлын 3 хоног
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД
2. Худалдан авах ажиллагааны алба,

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн хэмжээнд хот тохижилтын чиглэлээр тоног, төхөөрөмжүүдийн худалдан авах ажлуудыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 3 хоног
ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД
3. Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Хог тээврийн байгууллагууд,  Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Хот нийтийн аж ахуйн чиг үүргийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Үүнд: Хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, нохой, муур устгах, нийслэлээс мал гаргах зэрэг Ажлын 3 хоног
ЦАГИЙН ҮЕИЙН БУСАД АЖЛЫН ХҮРЭЭНД
4. Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Төр хувийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх 33 төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, зохион байгуулах ажлын талаар танилцуулах,  шуурхай зөвлөгөөнд оролцдог байгууллагууд  төр хувийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтад оруулах төсөл, арга хэмжээний саналаа Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын Дэд бүтэц, хөгжлийн бодлогын хэлтэс ирүүлэх‌. Ажлын 3 хоног

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2025.02.05-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]

цахим хаягаар хүлээн авна.