Шуурхайн хуралд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, Орон нутгийн өмчит байгууллагууд болон 1-25 хорооны засаг дарга нар оролцлоо.
Хуралдаанд гэрэлтүүлэг засвар шинэчлэлт, халиа дошин, газар чөлөөлөлт, авто замын орц гарц чөлөөлөх, худаг засвар, шинэчлэлт, цас цэвэрлэгээ, замын халтиргаа гулгаатай хэсэгт давс бодис цацах зэрэг Хот нийтийн аж ахуйн тулгамдаж байгаа асуудал хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Хан-Уул Дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн 2024 онд 7 удаа, 2025 онд 4 удаа нийт 11 удаа зохион байгуулагдаад байна.