Хан-Уул
Мэдээлэл

НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧИДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Иргэдийн хаврын махны хэрэгцээнд нийлүүлэгдэх нөөцийн махны худалдааг зохион байгуулахтай холбогдуулан нөөцийн мах худалдан борлуулах дэлгүүрүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Татварын хэлтэстэй хамтран мэргэжил, арга зүйгээр хангах сургалт, уулзалт зохион байгууллаа.

Сургалтаар нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч “Булган мах маркет” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК -тай “Агентын гэрээ” байгууллаа. Уг худалдаагаар үхрийн мах 13800 төгрөг, хонины мах 11800 төгрөгөөр тус тус худалдаалагдана.