Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтаар Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албанаас тус дүүргийн хэмжээнд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн 2024 оны нөхцөл байдлыг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Уулзалтад Хан-Уул дүүгийн Засаг дарга Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга Т.Дабийням, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Засаг даргын дэргэдэх газар, хэлтсийн дарга нар оролцлоо.